Нийгэм7 хоног

Он гарснаас хойш манай улсын 21,000 иргэн эх орондоо ирсэн

УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Засгийн газрын хуралдаанаас өчигдөр хэд хэдэн шийдвэр гаргасан. Тухайлбал,УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Засгийн газрын хуралдаанаас өчигдөр хэд хэдэн шийдвэр гаргасан. Тухайлбал,

1. Цагааннуурын боомтоор иргэдийн орж ирэх хөдөлгөөнийг гуравдугаар сарын 23-ны өдрийн 20:00 цаг хүртэл үргэлжлүүлээд хаахаар болсон.

2. Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор гуравдугаар сарын 28-ны 06:00 цаг хүртэл хүмүүс хүлээж аваад, үүнээс хойш хаана.

3. Дөрөвдүгээр сарын 5-н хүртэл улс орон даяар ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулах

4. Гадаадаас ирэх Монгол Улсын иргэдийг УОК-ийн шийдвэрээр Буянт-Ухаа, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор зохион байгуулалттайгаар нэвтрүүлж, 14 хоног тусгаарлах арга хэмжээ авах шийдвэр гарсан.

Баян-Өлгий, Баянхонгор, Дорнод, Дархан, Дорноговь, Орхон, Өмнөговь, Хэнтий, Ховд, Хөвсгөл, Сэлэнгэ, Увс, Завхан аймагт тусгаарлагдан ажиглагдаж байгаа иргэдтэй холбоотойгоор тус аймгуудын шуурхай штабд холбогдох үүрэг чиглэлийг өгсөн. Түр тусгаарлах 14 хоног нь дууссан иргэдийг үргэлжлүүлэн гэрт нь тусгаарлах ажлыг зохион байгуулна.

Тухайн иргэн гэртээ мөрдөх журмыг хэрэгжүүлээгүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх асуудал орсон. Гэрээр тусгаарлагдах иргэдийг хянах гар утасны аппликейшн болон бүсийн хяналтыг зохион байгуулах ажлыг зохицуулж байна.

Одоогоор ОХУ-ын Ташанта Монгол Улсын Цагааннуур авто замын боомтоор нэвтрэх хүсэлт гаргасан Монгол Улсын 36 оюутан байна. Үүнээс 11 оюутан өнөөдөр ирж байгаатай холбогдуулан хүлээн авах тусгаарлах байрыг бэлэн болгох бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна” хэмээн ОБЕГ-ын олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн мэдээлэл хийлээ.

ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле хэлэхдээ “Гадаадад мах экспортлохгүй байгаа учир аж ахуйн нэгжүүд бэлтгэсэн махаа дотооддоо нийлүүлж байгаа. 279 дэлгүүрт нөөцийн махыг борлуулж байна. Нөөцийн махыг нэг килограмм нь

-Хонины ястай мах 6,700 төгрөг                                                                                                                                                  -Үхрийн ястай мах 7,700 төгрөг                                                                                                                                                  -Ямааны ястай махыг 6,200 төгрөгөөр тус тус худалдаалж байна.

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ, хангамжийг тогтвортой байлгах, хомдсол үүсэхээс сэргийлэх зорилгоор ОХУ-аас болон тус улсаар дамжин ирж буй улаанбуудай, элсэн чихэр, ургамлыг тос зэрэг бараа бүтээгдэхүүнийг гуравдугаар сарын 1-нээс зургаадугаар сарыэ 30-ны өдрийг хүртэлх хугацаанд НӨАТ ба гаалийн татвараас чөлөөлөх ажлыг зохион байгуулахаар Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон” гэв.

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг хэлэхдээ “Цар тахлын улмаас дэлхийн улс орнууд хязгаарлалтын арга хэмжээгээ чангатгаж, хилийн хоригууд тавьж байгаагаас Монгол Улсын иргэд эх орондоо ирэх боломж нь хумигдсаар байна. Он гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд манай улсын 21,000 иргэн эх орондоо ирсэн. Гадаад харилцааны яамны судалгаагаар дэлхийн 80 гаруй улсад 190 орчим мянган монгол иргэн оршин сууж байна. Бид Элчин сайдын яамдаараа дамжуулан иргэддээ сэрэмжлүүлэг, зайлшгүй дагаж мөрдөх журам, цаг үеийн мэдээг тогтмол хүргэсээр байгаа.

ОХУ гадаад улсаас ирж байгаа иргэдийг нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргалаа. БНХАУ-д шинэ коронавирусийн халдвар импортлогдон орж ирж байгаагийн улмаас гадаадаас ирж буй бүх хүнд өндөр хяналт тавьж, 14 хоног тусгаарлах болсон. Тиймээс иргэд БНХАУ, ОХУ-аар дамжих эх орондоо ирэх боломжгүй болсон. Тиймээс ар гэрийнхэн нь гадаад улсад байгаа иргэдийн сэтгэл санааг үймүүлэхгүй байхыг уриалж байна.

Одоогоор гадаад улс руу чартер нислэг үйлдэх эсэх нь шийдэгдээгүй байна. Иймд гадаад улс руу чартер нислэгээр явах хүсэлтэй иргэд өргөдлөө Гадаад харилцааны яам, Улсын онцгой комисс эсвэл МИАТ ТӨХК-д гаргах шаардлагагүй. Хэрэв нислэг үйлдэхээр болбол тухайн үедээ нислэг үйлдэх компанидаа хандан энгийн үеийн горимоор тасалбараа худалдан авч болно” гэлээ.

МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат хэлэхдээ “МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү Алтанбулаг, Цагааннуур боомт дээр үүсэж буй нөхцөл байдалтай танилцах үүрэг чиглэлийг УОК-оос авч дөрөв дэх хоногтоо ажиллаж байна. Энэ үед Алтанбулагийн боомтоор гуравдугаар сарын 15-28-ны хооронд 450 зорчигч орж ирсэн. Тус иргэдэд эрүүл мэндийн асуумж, тандалт судалгаа хийж нэвтрүүлсэнтэй холбогдуулан Дарханд 173 , Сэлэнгэ аймаг 196, Орхонд 86 иргэн тусгаарласан үйл ажиллагааг зохион байгуулсан байна.

Улаанбаатар хот болон томоохон суурин руу тээвэрлэгдэж буй хүнс болон бусад бараа бүтээгдэхүүнүүдийн том оврын автомашины олон улсын тээвэрлэлтэд хяналт тавьж ДЭМБ-аас өгсөн зөвлөмж зааврын дагуу ажлуудыг хийж байна. Нийт 60 жолоочийг цагдаагийн хамгаалалт дор хил давуулж буцаасан бөгөөд 4,485,600 ширхэг өндөг, 845,000 тонн хүнсний бүтээгдэхүүнийг мэргэжлийн хяналтын байцаагч нар хянаж, лабораторийн дүн шинжилгээ хийн эцсийн ариутгалыг хийсэн.

Дараагийн ажил бол эрүүл мэндийн яамтай хамтраад тусгаарлагдах байран дээр хяналт шалгалт хийж байна. Мөн АТМ болон, түргэн үйлчилгээний төв, цэгүүдийн ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг банк болон тухайн үйлчилгээг явуулж буй байгууллагуудад нь үүрэг даалгавар өгч зохион байгуулж байна. Холбогдох байдлыг нэгтгэн танилцуулах болно” гэлээ.

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version