Засгийн газарГадаад харилцааУлс төрЭнэ сард

“Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” аяны хүрээнд 303 төгрөгийн хандив цуглажээ

Харин тэд Засгийн газраас санаачлан хэрэгжүүлсэн  “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” хүмүүнлэгийн аяны хүрээнд цугласан 303 сая 664 мянган төгрөгийн хандивыг өнөөдөр /2020.03.13/ Хятадын Элчин сайд Цай Вэньруйд гардуулан өглөө.

Н.ЦЭРЭНБАТ: ХҮНД ХЭЦҮҮ ЦАГ ҮЕИЙГ ХҮЧЭЭ НЭГТГЭН  ХАМТДАА ДАВАН ТУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат : Бидний сэтгэлийн дэм аливаа хүндрэл бэрхшээл, амжилт ололтын өмнө ямагт хамтдаа байж уул усаар хүрээлэгдсэн мөнхийн хөршдөө айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг гэдгийг харуулж сэтгэлийн дэмжлэгээ үзүүллээ. Монгол Улсын Засгийн газраас санаачлан 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр эхлүүлсэн “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” аянд нийт 188 иргэн 43 аж ахуй нэгж байгууллага  300 гаруй сая төгрөгийн хандив өргөн нэгджээ. Нийт  хандив  өргөсөн нийт  иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад талархалаа илэрхийлж байна. Бид хөршийн сайхан сэтгэлээр урагшилна гэдгийг хэлэхэд таатай байна. Түүнчлэн  энэ бүх хүнд хэцүү цаг үеийг хүчээ нэгтгэн  хамтдаа даван туулахыг уриалж байна  гэлээ.

Гадаад харилцааны сайд Д. Цогтбаатар:  Хятадын Засгийн газар, ард түмэн корона вирусийн халдварын эсрэг далайцтай, нөр их тэмцэл өрнүүлсний үр дүнд шинээр өвчилж байгаа болон нас барсан хүний тоо эрс буурсан. Өвчлөлийн байдлыг богино хугацаанд хяналтад авч, ялж чаддаг гэдгийг дэлхий дахинд харуулж байна. Хятад улсын хүнд үед Монгол Улс, Монголын ард түмэн үргэлж хамт байсныг энд бас дурдъя. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилж, Монголын ард түмнийг төлөөлж мөнхийн хөрш Хятадын ард түмэнд хүндэтгэл үзүүлсэн. Нөгөөтэйгүүр манай хоёр орны харилцаа дэлхий дахинд үлгэр жишээ болсныг харуулсан гэж үзэж байгаа.

Монголд коронавирусийн халдварын анхны тохиолдол илэрсэнд харамсалтай байна. Гэвч бид энэ өвчлөлийг хамгийн бага гарз хохиролтойгоор даван туулахын төлөө тэмцэж байгаа. Өвчний байдлаас шалтгаалж хоёр талын хамтын ажиллагааны төслүүд зогсч, экспортын орлого мэдэгдэхүйц буурч, улсын төсвийн орлогын буурах магадлал ажиглагдаад байна. Гэвч өвчний байдал намжсаны дараа худалдаа, эдийн засгийн алдагдлыг Хятадын талтай хамтын хүчээр шийдвэрлэх боломж бий гэж найдаж байгаа. Бид БНХАУ-д дэгдээд байгаа коронавирусийн халдвартай тэмцэж буйд дэмжлэг болох зорилгоор “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” хандивын аяныг зохион байгууллаа. Энэхүү аянд Монголын ард түмэн, иргэд, аж ахуйн нэгжүүд сайн дураараа нэгдсэн. Аянаас цугларсан мөнгийг өнөөдөр гардуулж өгч байна. Далайд дусал нэмэр болох болтугай хэмээлээ.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй : “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” аяны мөнгийг гардуулж байгаа та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг. Монголын ард түмэн маш сайхан сэтгэл гаргаж, харамгүй хандив өргөсөнд баярлалаа. Монголын Засгийн газар Хятад улстай хамтын ажиллагаандаа маш их ач холбогдол өгч байгааг харуулж байна. Манай хоёр орны найрсаг харилцаа хөрш орнуудын үлгэр жишээ харилцааг харуулж байгаа. Бид цаашид бүгдээрээ нийлж, энэ өвчинтэй бүх анхаарлаа төвлөрүүлэн тэмцэх болно. Энэ бол зөвхөн Хятадын ард түмэнд тохиолдож байгаа зүйл биш дэлхий нийтэд тохиолдсон сорил юм. Монголчуудын хэлдгээр айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг. Цаашид Хятадын Засгийн газрын зүгээс энэ өвчинтэй тэмцэх олон улсын харилцаагаа улам сайжруулахын төлөө ажиллах болно. Та бүхэндээ дахин дахин баярлаж байгаагаа илэрхийлье” хэмээлээ.

Түүнчлэн энэ үеэр  “Эрдэнэт үйлдвэрийн” Ерөнхий  захирал Х.Бадамсүрэн “Эрдэнэт үйлдвэрийн” хамт олон  мөнхийн хөрш Хятадын ард түмэнд  хүнд хэцүү цаг үед сэтгэлийн дэмжлэг үзүүлж буйгаа илэрхийлэн  өөрсдийн хандивыг элчин сайд  Цай Вэньруйд гардуулсан юм.

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version