Мэдэгдэл
Хөнгөлөлттэй зээлийн үндсэн төлбөрийг тодорхой хугацаагаар хойшлуулж, зохицуулалт хийх тухай
“COVID-19” шинэ коронавирусын тархалтын улмаас хөл хорио тогтоосон, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн санхүү, эдийн засгийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бизнесийн тогтвортой байдлыг хангах, ажлын байрыг хадгалах зорилгоор жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай шууд гэрээ байгуулсан, хэвийн зээлдэгчдийн зээлийн гэрээний дагуу 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ны хооронд төлвөл зохих зээлийн үндсэн төлбөрийг түр хугацаагаар хойшлуулж, зээлдэгчийн хүсэлтээр зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах, дээрх хугацаанд алданги тооцохгүй байх зэрэг арга хэмжээг авч жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжиж ажиллах Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын А-84 тоот шийдвэр гарлаа.
Дээрх хөнгөлөлтөнд аливаа хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа, шүүхийн шийдвэрээр маргаан үүссэн, төрийн өндөр албан тушаалтнуудтай хамаарал бүхий этгээдүүдийн авсан зээлийн үндсэн төлбөр, алданги хамаарахгүй болно.
Шинэ коронавирусын тархалтын улмаас бизнесийн үйл ажиллагаа нь хүндэрсэн иргэн, аж ахуйн нэгжүүд зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлтээ info@smefund.gov.mn цахим хаягаар болон шуудангаар илгээж биечлэн ирэх шаардлагагүй болохыг анхааруулж байна.
Жич: Дээрх мэдэгдэлтэй холбоотой асуудлаар сангийн 99897557 дугаарт хандаж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САН
2020-03-13