Энэ сардЭдийн засаг

2020 оны эхний хоёр сард 4.3 тонн үнэт металл худалдан авлаа

Монголбанк 2020 оны эхний хоёр сарын байдлаар нийт 4.3 тн үнэт металл худалдан авсан бөгөөд үүнээс 2020 оны 2 дугаар сард 952 кг үнэт металл худалдан авлаа. Энэ нь өмнөх оны мөн үед 96 кг үнэт металл худалдан авч байснаас 856 кг-аар өссөн үзүүлэлттэй байна.

2020 оны 2 дугаар сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 16 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 18 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны 2 дугаар сард 140,292.94  төгрөг байлаа.

График 1. 2018-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)

График 2. 1990-2020 онд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ (тонн)

График 3. 2020 оны 2 дугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version