УИХ7 хоногУлс төр

Гадаадын эрх зүйн, байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-д өргөн барив

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг төсөлтэй хамт боловсруулсан бусад хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өргөн барилаа.

Олон улсын шилжилт хөдөлгөөний хөгжлийн чиг хандлагат нийцүүлэн, дэвшилтэд техник технологийг нэвтрүүлэх, төрөөс гарах зардлыг хэмнэх, төрийн үйлчилгээг цахимжуулан иргэн, хуулийн этгээдээс шаардах цаасан баримт бичгийн хэмжээ болон биеэр ирж мэдүүлэх чирэгдлийг багасгах, хориглосон заалтуудыг журмаар бус хуулиар зохицуулах, хуулийн хийдлийг арилгах, хуулийн нэр томьёог жигдлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, бусад хууль тогтоомжтой нийцүүлэх зэрэг нэмэлт, өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгалаа.

Тухайлбал, Үндэсний аюулгүй байдлыг хангахаар терроризмын аюул занал, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлэх, хууль бус шилжилт хөдөлгөөн болон нийтийн эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс Зорчигчийн урьдчилсан мэдээллийг дэвшилтэд системийг нэвтрүүлэх, гадаадын иргэнийг зочид буудал, орон байр, сууцаар хангасан аж ахуйн нэгж, байгууллага түүнийг бүртгүүлэх, гадаадын иргэний виз, бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан байгуулах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх үүднээс түр ирэгчийн бүртгэлийг хасан гадаадын иргэнийг улс хилээр нэвтрэх үед биеийн давхцахгүй өгөгдлөөр буюу хурууны хээгээр бүртгэх, визийн мэдүүлгийг цахимаар гаргах, цахим виз олгох, гадаадын иргэнд бүртгэлийн дугаар олгох зэрэг болно.

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version