Гадаад харилцааХөрөнгө санхүүЭнэ сардЭдийн засаг

Дэлхийн банктай хамтран ажиллана

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс олборлох, боловсруулах салбарын усны асуудалд онцгой анхаарч байгаа бөгөөд “Өмнийн говьд хэрэгжих уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын төслүүдийн ус хангамжийн асуудлыг шийдвэрлэх, боломжит хувилбаруудыг тодорхойлох судалгаа”, “Өмнийн говийн газрын доорх усны нөөцийн зураглал” хийлгэх хүсэлтийг Дэлхийн банкны “2030Усны Нөөцийн Бүлэг”-ийн Монгол дахь суурин төлөөлөгчид 2019 оны 9 дүгээр сард албан ёсоор тавьсан.

Тус саналын хүрээнд талууд хамтарсан хэд хэдэн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Тухайлбал 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр БОАЖЯ, УУХҮЯ, АМГТГ-ын газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачдын оролцсон 50 гаруй оролцогчдын хүрээнд зохион байгуулагдсан “Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар дахь ус ашиглалт, засаглалын тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга замууд” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг, мөн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “2030Усны Нөөцийн Бүлэг”-ийн Удирдах зөвлөлийн хурлаар судалгааны ажлын цар хүрээ, ажлын даалгаврын нөхцөл, шаардлагын талаар болоод Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 214 дүгээр тогтоолоор батлагдсан “Хүнд үйлдвэрийн хөгжлийн үндэсний хөтөлбөр”-тэй хэрхэн уялдуулах, хэрэгжүүлэх асуудлууд дээр санал солилцож ирсэн.

Эдгээр уулзалт, хэлэлцүүлгийн үр дүнд УУХҮЯ, Дэлхийн банкны “2030 Усны Нөөцийн Бүлэг” хамтран “Өмнийн говьд хэрэгжих уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын төслүүдийн ус хангамжийн асуудлыг шийдвэрлэх, боломжит хувилбаруудыг тодорхойлох судалгаа”-ны ажлыг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 4 сарын хугацаанд хийж хэрэгжүүлэхээр УУХҮЯ-ны Хүнд үйлдвэрийн хэлтсийн дарга С.Сүхбат, Дэлхийн банкны “2030 Усны Нөөцийн Бүлэг”-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Д.Доржсүрэн нар харилцан тохиролцлоо.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version