Жүжигчин М.Баярмагнай 10 мянган ширхэг нэг удаагийн бээлий хандивлав
Шинэ коронавирусийн халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэн ажиллаж буй Эрүүл мэндийн байгууллагын ажилчид, алба хаагчдыг дэмжин иргэд, олны танил эрхмүүд, аж ахуйн нэгж байгууллагууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сайн дурын хандив өгөх ажил өрнөж байна.
Өнөөдөр /2020.03.01/ жүжигчин М.Баярмагнай Япон улсад үйлдвэрлэсэн 10 мянган ширхэг нэг удаагийн бээлий хандив болгон өгlлөө.
Мөн “Сувилахуйн амьдрал” төвийн хамт олон 10 сая төгрөгийн хандив болон эмч ажилчдын дархлааг дэмжих “Зөв” аарцны ундаа өгсөн юм.
Энэ үеэр жүжигчин М.Баярмагнай хэлэхдээ “Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын халуун цэгт ажиллаж буй эмнэлгийнхэн, эмч, сувилагч нартаа зориулж Япон улсад үйлдвэрлэсэн, нэг удаагийн 10.000 ширхэг бээлийг хувиасаа бэлэглэж байна.
Энэ бээлий Монголд хараахан орж ирээгүй байгаа. Монголд минь энэ аюулт халдвар хэзээ ч битгий орж ирээсэй гэж залбирч байна” гэлээ.