НийгэмШинэ мэдээ

Улсын хэмжээнд зорчих хөдөлгөөнийг хянаж зохицуулахад 832 алба хаагч оролцож байна

Монгол Улсын хэмжээнд хэсэгчилсэн өндөржүүлсэн байдалд байна. Иймд Улсын Онцгой комисс бүх нийтийн амралтын өдөр буюу 2020 оны 02 дугаар сарын 25-ны мягмар гаригт цаг үеийн асуудлаар хуралдаж, бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед төрийн албан хаагчдын ажилласан байдал, тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл сонсч нэгдсэн шийдэл гаргана. Монгол улсын хэмжээнд улс, хотын чанартай автозамын зорчих хөдөлгөөнийг өнөөдрөөс хааж хяналтад аваад байна. Улсын хэмжээнд 336 хяналтын цэг байгуулж 832 алба хаагч 526 тээврийн хэрэгсэл ажиллаж байна. Ард иргэд алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлж, хот хоорондын зорчих хөдөлгөөн хийхгүй, баярын өдрүүдэд гэр бүл, эрүүл мэндээ хамгаалж, цахим золголт хийн иргэний нийгмийн үүргээ гүйцэтгэхийг уриалж байна /Улсын Онцгой комисс/

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version