Нийслэлийн Онцгой байдлын комисс хуралдаж, энэ сарын 23-27 хүртэл буюу маргаашаас эхлэн шинийн гуравны өдрийг дуустал нийслэл Улаанбаатар хотод нийтийн тээвэр үйлчлэхгүй байх шийдвэрийг гаргалаа.
Учир нь Цагаан сарын баярын өдрүүдэд нийтийн тээврээр үйлчлэх нь шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх ажилд эрсдэл учруулах магадлалтай хэмээн үзэж, уг шийдвэрийг гаргажээ.