ЭМЯВидеоЭрүүл мэнд

Хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг гарлаа

Эрүүл мэндийн яамнаас өдөр бүрийн 11.00 цагт хийдэг шинэ коронавирусийн талаар хэвлэлийн хурал /2020.02.06 /боллоо. Хуралд ЭМЯ-ны ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, Дотоод аудитын газрын дарга М.Энхболд, Авто тээврийн үндэсний төвийн ТӨҮГ-ын дэд дарга Ц.Эрдэнэчулуун, ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа П.Эрдэнэбат, ХӨСҮТ-ийн Захирал Д.Нямхүү, ДЭМБ-ийн ажилтан О.Ариунтуяа нар оролцлоо.

2020 оны хоёрдугаар сарын 4-нд Дархан-Уул аймагт тусгарлагдсан болон ХӨСҮТ-д тусгаарласан хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг буюу шинэ корона вирусийн халдвар илрээгүй байна. Харин Орхон аймагт тусгаарлагдсан иргэний сорьц өчигдөр орой ХӨСҮТ-д ирсэн учраас өнөөдөр шинжилгээний хариу гарна.

ДЭМБ-ийн ажилтан О.Ариунтуяа: “Өнөөдрийн 08:00 цагийн мэдээгээр 28262 тохиолдол бүртгэгдэж, 565 хүн нас барж, сэжигтэй тохиолдол 3708-аар нэмэгдсэн байна. Хятадаас гадна 24 улсад 191 тохиолдол бүртгэгдсэнээс Филиппинд нас баралтын нэг тохиолдол гарсан. Бельги улсад шинэ корона вирусийн тохиолдол анх удаа бүртгэгдсэн. Улс орнууд халдваргүйжүүлэлтийг хийж, халдварын тархалтыг таслан зогсоох эрчимжүүлсэн арга хэмжээнүүдийг авснаар бусад улсад тархахаас сэргийлж байна. ДЭМБ-аас эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулсан хувцас хэрэгсэлийг Номхон далайн баруун бүсийн агуулахад төвлөрүүлээд байна. Монголд энэ сарын 8-нд ирэх хуваарьтай байгаа.”

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: “Өчигдөр буюу 5-нд ХӨСҮТ-д гурван сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Тодруулбал, Хоёрдугаар сарын 5-ны Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн Австрали улсын иргэн, Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн манай иргэн, мөн нэгдүгээр сарын 31-нд Замын-Үүд боомтоор галт тэргээр амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн манай иргэн ирсэн. ХӨСҮТ-д хоёрдугаар сарын 5-ны 17:00 цагийн байдлаар долоон сэжигтэй тохиолдлыг тусгаарлаад, тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ хийгджээ. Уханиас ирсэн 31 оюутан нэг хүүхдийг оролцуулаад нийт 85 хүнийг шинжилж, хянасаны 67 нь ХӨСҮТ, 18 нь орон нутагт.” гэв.

Замын-Үүд боомтоор өчигдөр орж ирсэн хоёр иргэн согтуу хил нэвтэрсэн байна. Орхон аймагт өрхийн эмнэлэгтээ өөрөө хандаж очсон иргэн мөн согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ. Улмаар эмч, эмнэлгийн ажилтнуудын зүй ёсны шаардлагыг биелүүлэхгүй байх, хэл амаар доромжилдог үйлдлүүд гарсан тул цагдаагийн байгууллагаас хариуцлага тооцно гэдгийг ЦЕГ-аас анхаарууллаа. Харин Бээжин-Улаанбаатар-Москва чиглэлийн галт тэрэг өнөөдрөөс зогсож байна. Мөн нислэгүүдийг зогсоосон байна. Цагдаагийн байгууллагаас аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэр гарч, сургууль, цэцэрлэг, цахим тоглоомын газруудад хяналт шалгалт хийгдэж байна. Мөн эм, эмнэлгийн хэрэгслийг зах зээлийн үнээс өндөр үнээр худалдаалж байгаа тохиолдолд хариуцлага хүлээлгэхийг хэллээ.

ЭМЯ-наас иргэддээ олон хүн цугласан газар очихгүй байх, зайлшгүй шаардлага гарсан бол амны хаалт зүүж гараа байнга ариутгахыг зөвлөж байна.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version