Засгийн газарГадаад харилцааУлс төрЭнэ сард

Хүмүүнлэгийн үйлсэд монгол цэргийн оролцоог нэмэгдүүлнэ

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Олон улсын улаан загалмайн хорооны Бээжин дэх зүүн азийн бүсийн төлөөлөгчийн газрын дарга ноён Жак Пелэг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол улсад зохион байгуулагддаг “Хааны эрэлд” олон улсын цэргийн сургуулилтанд Олон улсын улаан загалмайн хороо оролцож буй талаар болон Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Цаашид зэвсэгт хүчний албан хаагчдын мэргэжлийн чадавхийг нэмэгдүүлэх, олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн болон цэргийн хуульчдад зориулсан сургалтыг зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Мөн Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулдаг “Улаанбаатарын яриа хэлэлцээр” Зүүн хойд Азийн уулзалтанд Олон улсын улаан загалмайн хороо идэвхитэй оролцож байгаагаа уулзалтын үеэр ноён Жак Пелэ дурдсан юм.

Ноён Жак Пеллэ нь 2016 оноос  Олон улсын улаан загалмайн хороонд ажиллаж эхэлсэн бөгөөд ерөнхийлагч Петер Маурерын БНХАУ-тай түншлэлийг хөгжүүлэх биет төлөөлөгчөөр томилогдож байв. 2019 онд  Олон улсын улаан загалмайн хорооны Бээжин дэх зүүн азийн бүсийн төлөөлөгчийн газрын даргаар томилогдон ажиллаж байна. Бүсийн төлөөлөгчийн газар нь БНХАУ, Монгол, Бүгд найрамдах Солонгос улс, Бүгд найрамдах Ардчилсан Солонгос улсыг хамаардаг аж.

 

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version