Энэ сардЭрүүл мэндНийслэл

“Эрүүл иргэн -2020” аяны нээлт боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы захирамжаар нийслэлийн есөн дүүрэгт “Эрүүл иргэн 2020” аяныг хэрэгжүүлэхээр болсон. Өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд “Эрүүл иргэн -2020” аяны нээлт нь боллоо. Нээлтэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Энхзул болон иргэдийн төлөөлөл, эмнэлгийн ажилтан албан хаагчид оролцов.

“Эрүүл иргэн-2020“ аян нь гурван жилийн өмнөөс анх эхэлсэн бөгөөд тус аяны хүрээнд өнгөрсөн оны байдлаар Баянзүрх дүүргийн хэмжээнд 90 мянган иргэнд төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэг хийж, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулжээ. Харин энэ жилийн хувьд эрүүл иргэн аянд Эрүүл мэндийн яамны харъяа төв эмнэлэг, төрөлжсөн болон тусгай мэргэжлийн төвүүдийн эмч мэргэжилтнүүд, дүүрэг хороодын эмч нартай хамтран халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх үзлэг оношлогоог хийх аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан аяныг нээж хэлсэн үгэндээ “Халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүл иргэн -2020” аяныг нийслэл даяар өрнүүлж байна. Аяны хүрээнд энэ жилийн хувьд 100 мянган иргэнийг хамруулах төлөвлөгөөтэй байгаа. Эрүүл мэндийн яамны харъяа төв эмнэлэг, төрөлжсөн болон тусгай мэргэжлийн төвүүдийн эмч мэргэжилтнүүд дүүрэг хороодын өрхийн эмнэлэгүүдэд ажиллаж, нарийн үзлэг оношилгоог үнэ төлбөргүй хийх учраас иргэд идэвхтэй оролцохыг уриалж байна” гэлээ.

“Эрүүл иргэн 2020” аянаар нийгмийн халдварт өвчин сүрьеэ, ДОХ, тэмбүү, БЗХӨ-өөс урьдчилсан сэргийлэх, эрт илрүүлэх, эмчлэх ажилд түлхүү анхаарах бөгөөд аяны үйл ажиллагаа ирэх тавдугаар сар хүртэл үргэлжлэх аж.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version