Гадаад харилцааЭнэ сардЭдийн засаг

Монголын бараа бүтээгдэхүүн БНХАУ-ын цахим худалдааны төвд байршив

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын “Хө Тао” цахим худалдааны төвд Монгол Улсын ААН-үүдийн 100 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүн борлуулалтын дараа татвар төлөх нөхцөлтэйгөөр байршаад байна. Энэ нь Монголын бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээлд онлайнаар худалдах “Хил дамнасан цахим худалдаа-E export” төслийн ажлын эхлэл болж байна. Төслийг Монголын талаас МҮХАҮТ, БНХАУ-ын талаас тус улсын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Худалдааг дэмжих хороо өнгөрсөн оноос эхлүүлээд байгаа юм.

БНХАУ-ын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ онлайнаар худалдах нь Монголын бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч нарт цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх таатай боломжийг олгож, улмаар Зүүн өмнөд Азийн орнуудын зах зээлд нэвтрэх үүд хаалга болох юм. Манай улсын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн Хятадын зах зээлд түгээгдэх эхний гарц нь ӨМӨЗО-ны Баяннуур хот дахь Ложистикийн төв болж байна. Түүнчлэн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Худалдааг дэмжих хорооны Төлөөлөгчийн газар Улаанбаатар хотод ажиллаж байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version