ЭМЯГадаад харилцааЭрүүл мэнд

Эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр Япон улсад туршлага судална

Монгол улсын ЗГ, ЭМЯ, Япон улсын Жайка –ийн “Эмнэлгийн мэргэжилтнүүдийг багаар нь сургах замаар Принаталь тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах төсөл” -2018-2020 оныг дуустал хэрэгжих бөгөөд аймгуудын нэгдсэн эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч болон эх баригч нарыг тус тус 1 хүнийг, буюу нэг аймгаас 2 хүнийг багаар нь Япон улсад тухайн мэргэжлийн чиглэлийн сургалтанд 1 сарын хугацаатай хамруулах юм. 2018-2019 онуудад –Булган, Дархан-Уул, Завхан, Увс, Хөвсгөл аймгууд хамрагдсан.

Энэ удаагийн 2020 оны 1 сарын 13-наас зохион байгуулагдах сургалтад – Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Төв болон Хэнтий аймгуудаас тус бүр 2 хүнтэй баг оролцох юм. Энэ удаагийн сургалт бол төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас хойш зохион байгуулагдаж буй 3 дахь ээлжийн сургалт болж байна.
Дараагийн жил тус 5 аймгаас дахин 10 хүн сургалтад хамрагдана. Энэ сургалтын замын, амьдрах зардал, багшийн сургалтын зардал зэрэг холбогдох бүх зардлыг Япон улсын тал хариуцаж байгаа нь манай эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх мөн оюуны хөрөнгө оруулалт хийж буй маш том боломж юмаа.

Өнөөдөр МУ-ын ЗГ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сургалтад явах гэж байгаа 5 аймгийн 10 эх барих, эмэгтэйчүүдийн эмч, эх баригч нарыг хүлээн авч уулзан тухайн орны эмч, мэргэжилтнүүдийн оношилгоо эмчилгээний туршлагаас суралцаж ирээд мэдлэг мэргэжлээ дээшлүүлэн өөрийн ажил үйлчилгээндээ нэвтрүүлэхээс гадна, тус улсын хүн амын соёл, зан заншил, эмч мэргэжилтнүүдийн харилцаа хандлагаас судалж ирээд сурсан мэдсэн зүйлээ бидэнтэй хуваалцахыг хүсэн ерөөж амжилт хүслээ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version