ЭМЯЭнэ сардЭрүүл мэнд
Хятадад дэгдсэн өвчин коронавирусийн шинэ төрлөөс үүссэн болохыг тогтоожээ
Ухань хотод гарсан шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаагаар 59 хүн өвчлөөд байна. Иймд эрүүл мэндийн байгууллагуудад шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн дэгдэлтээс сэргийлэх, хариу арга хэмжээ авах талаар дараах зөвлөмжийг гаргажээ. Үүнд:
- Халдварын сэргийлэлт, хяналтын арга хэмжээ болон эмнэлзүйн гарын авлагыг нягтлах;
- Лабораторийн био аюулгүй ажиллагаа болон халдварын сэргийлэлт, хяналтын нөхцөл байдлыг хянаж, бэлэн байдлыг хангах;
- Сорьц тээвэрлэх, хадгалах, аюулгүй ажиллагааны журам зааврыг нягтлах;
- Сорьцыг орон нутаг, үндэсний түвшин, олон улсын лавлагаа лабораторид хүргүүлэх, шинжлэх нөхцөлийг хангах;
- Сорьц цуглуулах, тээвэрлэх, шинжлэх үеийн халдварын хяналт, сэргийлэлтийн төлөвлөгөө, журмыг гаргасан байх;
- Олон улсын эрүүл мэндийн дүрэм (2005)-ийн дагуу хилийн нэвтрэн орох цэгт өвчтэй хүнийг илрүүлэх, тусгаарлах, тээвэрлэх, оношлох, эмчлэх арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлэх, бэлэн байдлыг хангах зэрэг болно.