Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтОрон нутагЭрүүл мэнд

Малчид, тариаланчдад эрүүл мэндийн үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүллээ

Орхон аймгийн Жаргалант сумын ЗДТГ, Эрүүл мэндийн газар, “Энх Эрдэнэтийн Хөгжил” ТББ хамтран “Эрүүл Жаргалантчууд” эрүүл мэндийн үзлэг зохион байгууллаа.

Үзлэгт гурван багийн 1000 гаруй иргэн хамрагдаж БОЭТ, хувийн ортой болон үүдэн эмнэлэг, ӨЭМТ-ийн 40 эмч нар чих, хамар хоолой, мэдрэл, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, зүрх судас, эхо оношилгоо зэрэг 20 гаруй төрлийн үзлэг хийлээ. Тус сум нь аймгийн төвөөс 30 км-ын зайд орших бөгөөд 3000 гаруй хүн амтай. Үүний дийлэнх нь малчид, тариаланчид юм. Иймд тэдэнд эрүүл мэндийн үйлчилгээг ойртуулах зорилгоор уг ажлыг зохион байгуулжээ.

Дээрх үзлэгийн үеэр “Энх Эрдэнэтийн хөгжил” ТББ таван эмчийг гадаадад амрах эрхийн бичгээр шагнав.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version