Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмОрон нутаг

Түрээсийн орон сууцны 30 хувийг борлуулж 70 хувийг нь түрээсэлнэ

Орхон аймагт барьж буй 315 айлын түрээсийн орон сууцны 70 хувийг түрээсээр, 30 хувийг худалдан борлуулахаар боллоо. Уг шийдвэрийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэв.

Хөгжлийн банкны санхүүжилтээр “Очир Ундраа” ХХК-ийн барьж буй уг орон сууцыг бүгдийг нь иргэдэд түрээслэх гэхээр орон нутгийн төсөвт хүндрэл учрах аж. Энэ талаар ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва хэлэхдээ, “Түрээсийн эрэлт байгаа хэдий ч Хөгжлийн банканд орон нутаг эргэн төлөлт хийх учир 30 хувийг нь худалдаж тус банканд төвлөрүүлэх ёстой. Тиймээс ажлын хэсэг түрээсийн орон сууцны журмыг хэд хэдэн удаа хэлэлцэж, нарийн боловсруулсан байна” гэлээ.

Нийт 315 айлын орон сууцны 23 хувийг залуу гэр бүлд, 15 хувийг хувийн байгууллага болон бизнес эрхлэгчдийн төлөөлөлд, 20 хувийг өндөр настанд, 5 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд, 5 хувийг өрх толгойлсон эцэг, эхэд, 2 хувийг байгалийн гамшигт өртсөн иргэдэд, 25 хувийг төрийн албан хаагчдад олгохоор шийдвэрлэв. Шалгаруулалтыг сугалаагаар олгоно. Мөн нэг өрөө байр түрээслэх хүсэлтэй бол сарын 600 мянга, хоёр өрөө бол 800 мянга, гурван өрөө бол сарын нэг сая төгрөгийн орлоготой байх ёстой ажээ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version