Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтОрон нутагЭрүүл мэнд

Эрэгтэйчүүдийн кабинетаар 480 гаруй хүн үйлчлүүлжээ

Өнгөрсөн оны 12 дугаар сард Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд “Эрэгтэйчүүдийн кабинет”–ийг орон нутгийн төсвийн хөрөнгөөр байгуулж өнөөдрийн байдлаар 480 гаруй иргэнд үйлчилжээ.

Орхон аймаг 103 мянган хүн амтай. Үүний 49 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг. Тэдэнд зориулсан эрүүл мэндийн үйлчилгээ, кабинет байдаггүй тул аймгийн ЗДТГ-аас бодлогоор дэмжин БОЭТ-д байгуулсан нь энэ юм. Тус кабинетаар үйлчлүүлэгчдийн 25 хувь нь бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилсөн, 30 хувь нь түрүү булчирхайн томролт, үрэвсэлтэй гэсэн оношоор эмчлүүлжээ. Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд гэдэгт зөвхөн бөөр, давсаг, түрүү булчирхайн үрэвсэл багтдаггүй гэдгийг тус кабинетын эмч Э.Ариунболд хэллээ. Учир нь эрэгтэйчүүдийн нөхөн үржихүй, үргүйдэл, эрүүл мэндийн боловсрол чухал гэдгийг онцолоо.

Тус кабинетаар бүх насны эрэгтэйчүүд үйлчлүүлж байгаа ч дийлэнх нь 50-иас дээш насныхан байна. Тэд түрүү булчирхайн үйл ажиллагаа, үрэвсэл, томролттой гэсэн шалтгаанаар хандсан бол залуучууд бэлгийн замын халдварт өвчнөөс үүдэлтэй хоёрдогч үеийн үрэвсэлээр өвчилсөн нь элбэг байжээ. Хөдөө орон нутгаас Орхон аймаг анх удаа эрэгтэйчүүдийн кабинетыг байгуулаад байна.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version