Орон нутагУул уурхайОрон нутагОрон нутагОрон нутагтБайгаль орчинОрон нутаг

Цагаан тоосны идэвхтэй дэгдэлтийн 80 орчим хувийг даржээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, Баяжуулах үйлдвэр хамтран цагаан тоосны бүс нутгийн иргэдтэй уулзалт зохион байгууллаа.

Үүнд Говил, Баянцагаан, Жаргалант сумын 45 иргэн хамрагдаж Хаягдлын аж ахуйтай танилцсан юм. Дээрх иргэдэд цагаан тоосны дэгдэлтийн талбайд тоос дарах гурван төрлийн арга буюу технологийн туршилтуудыг хэрхэн нэвтрүүлж буй талаар Баяжуулах үйлдвэрийн тэргүүлэх инженер Г.Цогтгэрэл танилцуулж, мэдээлэл өглөө.

Энэ онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, Баяжуулах үйлдвэрийн дэргэдэх Цагаан тоос дарах ажлын алба хамтран шинэ урвалж ашиглан булингын шинж чанарт нөлөөлөх шинэ технологийн арга туршсанаа мөн танилцуулсан юм. Өөрөөр хэлбэл, Хаягдлын аж ахуйн 897 га талбайг эзэлдэг цагаан тоосны идэвхтэй дэгдэлтийн 80 орчим хувийг дараад байгааг мэргэжлийн хүмүүс тайлбарлав. Энэ үр дүнд хүрэхэд шинэ технологи болон өмнө ашиглаж байсан усаар норгох, хөрсөөр хучих аргуудыг хослуулсан нь ач тусаа өгсөн байна.

 

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version