Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмОрон нутаг
Хүүгүй, барьцаагүй, эргэн төлөх нөхцөлтэй зээл олгоно
“Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк” ОНӨҮГ ажлын байрыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор хоёр дахь жилдээ төсөл сонгон шалгаруулалт зарлалаа.
Үүнд шинээр бичил үйлдвэрлэл бий болгох болон үйл ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй иргэдэд хөрөнгө оруулалт хэлбэрээр тус бүр хоёр хүртэлх сая төгрөгийг эргэн төлөх нөхцөлтэйгөөр хүүгүй, барьцаагүйгээр зээл олгоно. Нийт 61 иргэнд 122 сая төгрөгийг 24 сарын хугацаатай олгох юм.
Үүний хүрээнд “Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк”-аас иргэдэд бизнес төсөл боловсруулах чиглэлд үнэ төлбөргүй сургалт зохион байгуулна. Төсөл хүлээн авах хугацаа энэ сарын 27–ноос нэг сарын хугацаатай бөгөөд төслийг ажлын өдрүүдэд хүлээн авах аж.