Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмОрон нутаг

Манжуур хотын “Эдийн засаг, худалдааны үзэсгэлэн” эхэллээ

Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут нар БНХАУ-ын ӨМӨЗО-ы Манжуур хотын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Манжуур хотын Засгийн газрын орлогч дарга Ван Чанчүнь, тус хотын Худалдааны газрын орлогч дарга Жао Дань, Гадаад худалдааны хэлтсийн дарга Ше Рүйже нар оролцлоо.

Орхон аймаг Манжуур хот нь найрсаг, хамтын ажиллагаагаа өргөжүүлээд таван жил болж байгаа бөгөөд сүүлийн гурван жилд хоёр хотын хамтарсан эдийн засаг, соёлын өдрүүдийг зохион байгуулж байгаа юм. Энэ удаа Орхон аймагт Манжуур хотын “Эдийн засаг, худалдааны үзэсгэлэн”-г хоёр өдрийн турш зохион байгуулахаар боллоо. Дээрх үйл ажиллагааны хүрээнд хоёр хотын бизнес эрхлэгчид мөн уулзлаа.

 

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version