Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтБоловсролБоловсрол
Жаргалант сумын сургуулийн дотуур байрны шав тавилаа
Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны шав тавих ёслол боллоо.
Уг дотуур байр нь 100-120 хүүхдийн багтаамжтай бөгөөд аймгийн болон сумын нэг тэрбум 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Кенжүки” ХХК барьж ирэх оны зургаадугаар сард улсын комисст хүлээлгэн өгнө.
Жаргалант сум нь Орхон аймгийн төвөөс 30 км зайтай, 3000 гаруй хүн амтай юм. Газар тариалан, мал аж ахуй түлхүү хөгжсөн тул цэцэрлэг, сургуульд нь малчдын хүүхдүүд ихэвчлэн сурдаг.
Ерөнхий боловсролын сургуульд нь 540 гаруй хүүхэд суралцдаг бөгөөд Эрдэнэт хотын анхны сургуулиудын нэг юм.