Гэр хорооллын худгийн 90 хувьд нь ухаалаг төхөөрөмж суурилуулжээ
Баян-Өндөр сумын гэр хороололд ундны усаар үйлчлэх 77 худаг бүртгэлтэй байдаг. Эдгээр худагт 2014 оноос ухаалаг төхөөрөмж суурилуулж 24 цагийн ажиллагаатай болгож эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 63 худаг хэвийн ажиллаж байна. Үлдсэн худагт ухаалаг төхөөрөмж суурилуулахаар судалж байна.
Худгуудыг ухаалаг болгосноор гүний, зөөврийн шугамын алинд ч тохируулах боломжтой тул гэр хорооллын 20000 мянга гаруй айл өрх, ундны усаар байнгын хангагдах боломжтой юм. Өмнө нь тодорхой цагийн хуваариар ус түгээж байсан тул олон айл, өрх усаа авч чадахгүй хохирдог байжээ.
Тэгвэл дээрх төхөөрөмжийг нэвтрүүлснээр иргэд, худгаас ус авахдаа цагийн хувиарт баригдахгүй, “Эрдэнэт Ус” ДТС компани худагт ажиллах ажилчдын цалин хөлсийг хэмнэх боломжтой болсон юм. Энэ нь тухайн компанийн эдийн засагт ч үр өгөөжээ өгч эхэлжээ. Харин дээрх худгийг хүүхэд, залуус эвдэх нь элбэг байгаа тул орон нутгийн бүтээн байгуулалтын ажилд санаатай болон санаандгүй хохирол учруулсан иргэдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж “Эрдэнэт Ус” ДТС компаниас мэдээллээ.