“Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн”–ийн бүтээн байгуулалт ирэх онд дуусна
Иймд аймгийн Засаг дарга Д.Батлут эдгээртэй танилцах үеэрээ хариуцсан албан тушаалтнууд, зураг төсөв боловсруулсан мэргэжилтэн, ажил гүйцэтгэгч компаниудыг байлцуулж газар дээр нь асуудлыг шийдсэн юм.
“Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн”-г байгуулах ажилд 2018 онд 2.6 тэрбум, 2019 онд 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.
Одоогоор гадна хашаа, хөл бөмбөгийн талбай, гүйлтийн зам, явган хүний болон дугуйн зам, захиргаа аж ахуйн барилга, усан оргилуур, гадаргуун ус зайлуулах сувгийн ажлыг хийж байна. Дээрх ажлын дийлэнхийг орон нутгийн компаниуд гүйцэтгэж байгаа нь онцлог аж.
Дэлхийн том хотуудын паркуудтай ижил буюу орчин үеийн тоглоомууд, тохижилттойгоор сүндэрлэх “Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн”-гийн бүтээн байгуулалтыг 2020 онд багтаан бүрэн дуусгахаар ажиллаж байна.