Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмОрон нутаг

Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ

Аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал боллоо. Хуралдаанаар хотын болон хөдөө аж ахуйн 2019-2020 оны өвөлжилт, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явцын талаар хэлэлцлээ.

Хотын өвөлжилтийн бэлтгэл ажил 67 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд үүнд 36 нэр төрлийн ажил хийхээр төлөвлөсөн байна. Үүнээс гэр хороололд үйл ажиллагаа явуулдаг сургууль, цэцэрлэгүүдийн халаалт, уурын зуухны асуудлыг яаралтай шийдвэрлэхийг аймгийн Засаг дарга үүрэг болголоо.

Хөдөө аж ахуйн салбарын бэлтгэл ажил 72.6 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд хадлан,тэжээл бэлтгэх, малчид, тариаланчдад цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг сайн мэдээлэх хэрэгтэйг мөн санууллаа.

Энэ өвөл аймгийн хэмжээнд 1180 өрхийн 120 гаруй мянган мал, бусад аймаг сумдын нутагт 265 өрхийн 51.9 мянган толгой мал өвөлжинө. Нийт 8000 тонн байгалийн хадлан, аймгийн аюулгүйн нөөцөд 20 тонн өвс, 10 тонн тэжээл Баян-Өндөр, Жаргалант сумын аюулгүйн нөөцөд 120 тонн өвс, 40 тонн тэжээл нэмж бэлтгэхээр болжээ.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд малчин ард иргэд өвөлжөө бууцаа дулаалах, засч сэлбэх ажил хийж байгаа аж. Харин газар тариалангийн хувьд ирэх хаврын тариалалтад бэлтгэх, үр нөөцлөх, үтрэм агуулахууд бэлтгэх уринш хийх ажлуудыг хийж байна.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version