ТЕГ-ын нэрэмжит самбо бөхийн тэмцээн зохион байгуулагдлаа
“Эрч спорт хороо”-ны нэрэмжит Тагнуулын ерөнхий газрын аварга шалгаруулах байлдааны болон спортын самбо бөхийн анхдугаар тэмцээн 2019 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Тагнуулын ерөнхий газрын Үндэсний тагнуулын академийн байранд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээний нээлтэд ТЕГ-ын дарга Д.Гэрэл оролцож, нийт тамирчдад амжилт хүслээ.
Тус тэмцээнд спортын самбо бөхийн төрөлд 62кг, 74кг, 90кг, -100кг, байлдааны самбо бөхийн төрөлд 68кг, 82кг, +100кг-д 56 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Спортын самбо бөхийн 62кг жинд:
Нэгдүгээр байр- Г.Баян-Идэр
Хоёрдугаар байр-Ч.Эрдэнэ-Өлзий
Гуравдугаар байр-Ө.Өсөхбаяр
74кг жинд:
Нэгдүгээр байр- Ч.Бямбаа
Хоёрдугаар байр-Я.Баярсайхан
Гуравдугаар байр-О.Цэдэн-Иш
90кг жинд:
Нэгдүгээр байр- Д.Очирбат
Хоёрдугаар байр-Л.Билэгсайхан
Гуравдугаар байр-М.Ганхүү
-100кг жинд:
Нэгдүгээр байр- С.Энхболд
Хоёрдугаар байр-Я.Тодмандах
Гуравдугаар байр-Б.Ганзориг тус тус шалгарсан.
Байлдааны самбо бөхийн 68кг жинд:
Нэгдүгээр байр- Г.Баянбат
Хоёрдугаар байр-Б.Пүрэв-Очир
Гуравдугаар байр-Э.Амгаланбаатар
82кг жинд:
Нэгдүгээр байр- Б.Мөнхжаргал
Хоёрдугаар байр-Э.Даваабаяр
Гуравдугаар байр-А.Лхагвасүрэн
+100 кг жинд:
Нэгдүгээр байр- Д.Очирбат
Хоёрдугаар байр-Б.Мөнхрагчаа
Гуравдугаар байр-П.Идэрсайхан нар тус тус шалгарч, медаль, өргөмжлөлөөр шагнууллаа.