Хөрөнгө санхүүЭнэ сардЭдийн засаг

Банкны салбарын технологийн хөгжлийг сурталчилсан “Нэмье” дижитал өдөрлөг боллоо

Монголбанкнаас санаачилсан энэхүү өдөрлөгийг Монголын банкны холбоо, банкууд, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа Төлбөрийн системийн шинэчлэл төсөл болон Мобифинанс ББСБ-тай хамтран 2 дахь жилдээ зохион байгуулсан юм.

Өнгөрсөн жилийн өдөрлөгт харилцагч, иргэд өргөнөөр оролцсон нь төлбөрийн систем болон мэдээллийн технологийн дэвшлийн талаар эдгээр салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдтэй мэдлэг, мэдээлэл харилцан солилцсон, төлбөрийн системийн бүх оролцогчийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг дороос олон нийтэд танилцуулан сурталчилсан, иргэдийн санхүүгийн боловсролд хувь нэмрээ оруулсан арга хэмжээ болсноороо онцлог байв.

Энэ жил шинэлэг содон, зорилтот бүлгийн хэрэглэгчийг хамруулан хүртээмжтэй байдлаар зохион байгуулж, дижитал хувьсгалын энэ эрин үед хэрхэн ухаалгаар мөнгөө зарцуулах, хэрхэн TQ чадвараа нэмэгдүүлэх талаарх шилдэг менежерүүдийн туршлага, үзэл санааг хуваалцлаа.

Энэхүү өдөрлөгөөс Монгол Улс дижитал шилжилтэд амжилттай нэвтрэх томоохон алхмуудыг хийгээд байгаа бөгөөд бэлэн төлбөрөөс цахим хэлбэр рүү шилжиж буй үр дүнг харууллаа.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version