Орон нутагЭрүүл мэнд

404 ахмад настан эрүүл мэндийн сургагч багшаар бэлтгэгдлээ

“Эрүүл насжилтийг дэмжихэд настны оролцоо” сэдэвт сургагч багш бэлтгэх 16 ээлжийн сургалтанд 404 настанг амжилттай хамрууллаа.

Сургалтаар “Настны эрүүл мэндийг дэмжих бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ”, дасгал хөдөлгөөн, ахмад настны зохистой хооллолт, эерэг хандлага, сүрьеэ болон тэмбүү өвчний талаархи ойлголт, урьдчилан сэргийлэлт, эх хүүхдийн эрүүл мэндийн асуудлаар өргөн хүрээтэй мэдлэг, мэдээллийг өгч ажиллалаа.

Сургалтын төгсгөлд “Эргэн дурсахуй” ток шоуны арга хэмжээг зохион байгуулж, тэр болгон хэн хүнтэй яриад байдаггүй дурсамж, хөгжилтэй түүхүүд, хайр хүндэтгэл, нөхөрлөлийн талаар ярилцаж, сэтгэл ханамж 100 хувьтайгаар настангууд маань оролцлоо.

Сургалтын дараа цусан дахь сахар тодорхойлж, артерийн даралт, ЭХО оношлогоо хийж 150 гаруй настанд үйлчилсэн байна. Настангууд маань маш сайн суралцагч, маш сайн зөвлөн туслагч байдаг. Тэднээр дамжуулан гэр бүл, найз нөхөд, ойр дотны хэн нэгэнд бидний уламжилсан эрүүл мэндийн салбарынхны чин сэтгэлийн мэндчилгээ, эрүүл мэндийн боловсрол хүрсэн гэдэгт бат итгэлтэй байна.

Эрүүл, Сүрьеэгүй, Гоё Сэлэнгэ
Эрүүл, Сүрьеэгүй, Гоё Монголын төлөө та бид хамтдаа.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version