Засгийн газарГадаад харилцааУлс төрЭнэ сард

Берлинд Монгол судлалын бага хурал зохион байгуулав

Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд монголын түүх, өв уламжлал, шашин соёлыг хөгжлийг сурталчлан таниулах, хоёр орны соёлын харилцаа хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Чойжин ламын сүм музейн түүхэн гэрэл зургийг харуулсан “Мандала – нууц тарнийн сүм” үзэсгэлэнг Берлин хот дахь Германы Үндэсний номын санд нээгдлээ.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр “Богд хаант Монгол Улсын үеийн шашин, соёлын хөгжлийн асуудалд” сэдэвт монгол судлалын эрдэм шинжилгээний бага хурлыг 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулав. Монгол Улсын Гадаад харилцааны яам, Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Чойжин ламын сүм музей, Берлиний Үндэсний номын сан энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулсан болно.

Бага хурлыг нээж Элчин сайд Д.Ганбат, Үндэсний номын сангийн Зүүн Азийн газрын захирал М.Каун нар мэндчилгээ дэвшүүлсний дараа Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэмтэд болон Чойжин ламын сүм музейн удирдлага, Үндэсний номын сангийн Зүүн Азийн газраас илтгэл тавьж хэлэлцүүлэв. Тус бага хуралд нэрт монгол судлаач проф.др. Удо Баркманн болон монгол судлалын чиглэлээр суралцаж буй герман оюутнууд, залуу эрдэмтэд судлаачид мөн Монголын сонирхдог герман иргэд Берлин, Бонн, Лайпциг, Тюбинген зэрэг хотоос ирж оролцов.

Чойжин ламын сүм музейн “Мандала – нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа тус номын сангийн Зүүн Ази судлалын уншлагын танхимд болов. Бага хурал болон үзэсгэлэнгийн нээлтэд Холбооны ГХЯ, Холбооны Боловсрол, судалгааны яам, Хумбольдтийн их сургууль зэрэг байгууллагын төлөөлөгчид болон бусад 100 орчим зочид хүрэлцэн ирсэн ба үзэсгэлэнг энэ оныг дуустал олон нийтэд нээлттэй толилуулна.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version