ХАА-н салбарЭнэ сардЭдийн засаг
16 аймгийн 49 хоршооны 11 бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа нээгдлээ
Үзэсгэлэн худалдааны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2019.11.15/ болж, ХХААХҮЯ-ны ЖДҮХБЗГ-ын дарга Я.Эрдэнэсайхан, ахлах мэргэжилтэн А.Гэрэлзаяа, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Ц.Алтантуяа, Адра Олон улсын байгууллагын менежер Г.Цэцгээ, МХҮНХ-ын гүйцэтгэх захирал Л.Мягмар-Очир нар оролцож хоршоодын бүтээгдэхүүний дээжистэй танилцлаа.
Тус худалдааг хоршоод хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх, хоршоодын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сурталчлах, дундын зуучлагчгүйгээр ХАА-н гаралтай бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс хэрэглэгчид шууд нийлүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа юм.