НийгэмЭнэ сардОрон нутаг

“Иргэдээ сонсъё” аяныг улсын хэмжээнд өрнүүлж байна

Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Иргэдээ сонсъё” аяныг улсын хэмжээнд өрнүүлж, орон нутгийн иргэд, бизнес эрхлэгчидтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар

Өлгий сумын 1, 8, 12 дугаар багийн иргэд, бизнес эрхлэгч, Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн багш, ажилчидтай аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Өлгий сумын Засаг даргын Тамгын газартай хамтран “ИРГЭДЭЭ СОНСЪЁ” сарын аяныг зохион байгуулж байна. Уулзалтаар Өлгий сумын Засаг дарга түүний Тамгын газар, Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэг, бодлого, хийж хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээг танилцуулж, иргэдийн санал, хүсэлт, шүүмжлэлийг сонсож, сонирхсон асуултад хариулт өгч, тулгамдсан асуудлыг эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэж, холбогдох газар, албан тушаалтанд уламжлах цаашид анхаарах, хийж хэрэгжүүлэх ажлыг төлөвлөж, санал бодлоо солилцож ажиллав.

Дараагийн уулзалт 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 15:00 цагаас 4, 5, 11 дугаар багийн иргэдтэй Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн хурлын зааланд зохион байгуулна.

Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газар

Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Баянхонгор аймаг дахь салбартай хамтран 2019 оны 11.13-ны өдөр 45 аж ахуй нэгжийн төлөөлөл бизнес эрхлэгчидтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус уулзалт хэлэлцүүлгээр дараах асуудлын хүрээнд мэдээлэл хийж харилцан санал солилцлоо.

– Бизнесийн салбарт тулгамдаж буй асуудал

– Мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалтын талаар

– Хууль эрх зүйн орчин

– Улсын байцаагчийн ёс зүй

– Цаашид анхаарах асуудал

– Хамтын ажиллагаа

Дарханул аймгийн Мэргэжлийн хяналтын газар

Дархан-Уул аймгийн МХГ, ХАҮТ, ХЭАХНийгэмлэг, Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран аймагт үйл ажиллагаа явуулж байгаа 120 орчим бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзалт хийн таван чиглэлээр сургалт хийлээ. Мөн бизнес эрхлэгчдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг сонсож гарц шийдлийг хамтдаа хайсан үр дүнтэй сургалт, хэлэлцүүлэг болсон юм.

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар, аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхим, Ажил олгогч эздийн холбоотой хамтран “БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭЭ СОНСЪЁ” уулзалт хэлэлцүүлгийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулж ХАҮТ, Ажил олгогч эздийн холбоо, бизнес эрхлэгч 38 иргэн, ААН-ийн төлөөллийг хамруулан зохион байгуулж ажиллалаа. Уулзалт хэлэлцүүлгийн үеэр мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар нээлттэй ярилцаж, хамтран ажиллах санал солилцлоо.

Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар

Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Ажил олгогч эздийн холбоо, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын орон нутгийн салбар, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзалт хэлэлцүүлгийг 2019 оны 11 сарын 13-ны өдөр зохион байгууллаа. Уулзалт хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин оролцож, тэдгээрийн санал, тулгамдаж буй асуудлыг сонсож мэдээлэл хийсэн.

Уулзалтаар Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Дорноговь аймгийн салбар, Ажил олгогч эздийн “Ханбаян” холбоо, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын төлөөлөлтэй 2020 онд хамтран ажиллах талаар санамж бичигт талууд гарын үсэг зурав.

Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар

Мэргэжлийн хяналтын газар, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын Дундговь аймаг дахь салбартай хамтран 2019 оны 11.13-ны өглөө аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 25 аж ахуй нэгжийн төлөөлөл бизнес эрхлэгчидтэй “BUSINESS BREAKFAST” уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтын үеэр худалдаа үйлчилгээ, орчны эрүүл ахуй , зам, барилга байгууламж, халаалт, хүнсний аюулгүй байдал зэрэг асуудлууд нэлээд хөндөгдсөн юм. Тэдний тулгамдаж буй асуудал, санал шүүмжлэлийг сонсож шийдвэрлэх, холбогдох төрийн байгууллагуудад уламжлах, тавьсан асуултад хариулт өгч хамтран ажиллах, талаар санал солилцон цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газар

Төрийн болон Төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах, Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтын үйл ажиллагаа, шилэн хяналтын цахим систем, объектын эрсдэлийн үнэлгээний талаар мэдээлэл өгөх, орон нутагт тулгамдаж буй асуудал, цаашид хамтран ажиллах ажлын санал солилцох, хэлэлцэх, 2020 онд хамтран ажиллах ажлын төсөл боловсруулах зорилгоор 2019.11.14-ний өдөр “Төрийн болон Төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг сайжруулья” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Үйл ажиллагаанд аймаг дахь Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг (ХЭАХН), Худалдаа Аж Үйлдвэрийн танхим (ХАҮТ), Ажил Олгогч Эздийн Холбоо (АОЭХ), Баялаг бүтээгчдийн холбоо (ББХ), Нийгэмд үйлчлэх ТББ (НҮТББ), ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Аймгийн БОАЖГазар зэрэг төлөөлөл оролцлоо. Тус уулзалтын эхэнд аймгийн МХГ-ын дарга Б.Ганбаяр байгууллагын хяналт шалгалтын үйл ажиллагаа, бодлого чиглэл, шилэн хяналтын цахим систем, объектын эрсдэлийн үнэлгээний талаар, ХЧСХУ-ын байцаагч, сургалтын багийн ахлагч Ф.Болорцэцэг 2018-2019 онд Төрийн болон ТББ-уудтай хамтран ажилласан ажил, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар тус тус мэдээлэл хийлээ. Мөн ХЭАХНийгэмлэгийн тэргүүн Х.Чулуунбаатар, ХАҮТ-ын зөвлөлийн гишүүн, Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо (МОРА)-ны туузын гишүүн Ч.Болормаа, АОЭХолбооны тэргүүн Д.Ариунаа, ББХолбооны тэргүүн Д.Отгонбаяр,“Хотол Чойр” ИНБ-ын тэргүүн Э.Сайханаа нар өөрсдийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, гишүүдээ танилцуулав. Зохион байгуулсан арга хэмжээний үр дүнд орон нутгийн бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд тулгамдаж байдаг хэд хэдэн асуудлыг хөндөж тэдгээрийг шийдвэрлэх боломж, гарц, цаашид хэрхэн хамтран үр дүнтэй ажиллах талаар санал солилцож, 2020 онд ажлын төлөвлөгөөний чиглэлийг тодорхойлжээ.

Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газар

Арвайхээр сумын Худалдаа үйлчилгээ эрхлэгч 50 гаруй иргэн аж ахуй нэгжийн төлөөлөлтэй уулзалтыг зохион байгууллаа. Тус уулзалтын үеэр худалдаа үйлчилгээ, барилга байгууламж, хүнсний аюулгүй байдал, лабораторийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, тулгамдаж буй асуудал, санал шүүмжлэлийг сонсож шийдвэрлэх, холбогдох төрийн байгууллагуудад уламжлах, тавьсан асуултад хариулт өгч хамтран ажиллах, талаар санал солилцов.

Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Иргэн төвтэй, төрийн үйлчилгээг төлөвшүүлэх жил”-ийн хүрээнд бизнес эрхлэгч аж ахуй нэгж, иргэдэд тулгарч буй хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх зорилгоор аймгийн “Худалдаа, аж үйлдвэрлэлийн танхим”, “Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо”, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй хамтарсан уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Тус уулзалт хэлэлцүүлгээр:

– Мэргэжлийн хяналтын байгууллага, төрийн бус байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, хамтран бизнес эрхлэгчдэд зөвлөн туслах ажлыг зохион байгуулах

– МХГ-ын мэдээллийн суваг, бизнес эрхлэгчдийн Шилэн хяналтын системийн портал ашиглалтыг нэмэгдүүлэх

– Эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг төлөвлөхөд ТББ-ын оролцоог нэмэгдүүлэх, санал солилцох

–   Бизнес эрхлэгчдийн дотоод хяналтыг төлөвшүүлэх асуудлыг онцгой анхаарч ТББ-ын оролцоотой хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх

– Гашуунсухайт, Шивээ хүрэн боомтууд гадаад худалдааг зохион байгуулахад бизнес эрхлэгчдийг мэргэжил арга зүйгээр ханган дэмжиж ажиллах

– Хэрэглэгчидрүү чиглэсэн соён гэгээрүүлэх арга хэмжээг төлөвлөн хамтран зохион байгуулах

– Сумдад зохион байгуулах ‘’Мэргэжлийн хяналт-Танд зөвлөн туслъя’’ өдөрлөгийг 2020 онд Булган суманд зохион байгуулах

Дээрх асуудлын хүрээнд хамтран ажиллахаар МХГ, ХАҮТ, АОЭХ-тэй гурвалсан ‘’Санамж бичиг’’-ийг байгуулахаар шийдвэрлэлээ.

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Жаргалант сумын ЗДТГ, Ховд аймаг дахь Худалдаа, аж үйлдвэрлэлийн танхимтай хамтран бизнес эрхлэгч иргэд, аж ахуй нэгжүүдэд тулгарч буй хүндрэлтэй асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэх зорилгоор “Эрсдэлгүй бизнесийн төлөө” уулзалт хэлэлцүүлгийг 2019 оны 11 сарын 13-ны өдөр 120 гаруй иргэн, ААН-ийн төлөөллийг хамруулан зохион байгууллаа.

Уулзалт, хэлэлцүүлгээр:

· Манай байгууллагаас “Иргэн төвтэй, төрийн үйлчилгээг төлөвшүүлэх жил”-ийн хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажил, бизнес эрхлэгч аж ахуй нэгжүүдийн ололт дэвшилттэй талууд, зөрчил дутагдлын талаар мэдээл хийлээ.

· Бизнес эрхлэгч иргэд, ААН-үүдэд тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг нь сонсож, тавигдсан асуултад холбогдох чиглэлийн улсын байцаагчид хариулт өгч ажиллалаа.

· Жаргалант сумын Засаг дарга, Ховд аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга тус тус зохих мэдээлэл хийж, асуултад хариуллаа.
Мөн аймаг сумын удирдлага холбогдох мэргэжлийн байгууллагуудад тавьж шийдвэрлүүлэх асуудлуудын талаар санал солилцлоо.

· Мэргэжлийн хяналтын байгууллага болон улсын байцаагчийн үйл ажиллагааны талаар бизнес эрхлэгчдийн үнэлэмж, саналыг тодорхойлох асуулгыг санал асуулгын хуудсаар авлаа.

Уулзалт ярилцлагаар Бизнес эрхлэгч иргэн, ААН-ийн гаргасан санал хүсэлтийг үйл ажиллагаандаа тусган ажиллахаас гадна холбогдох байгууллага, орон нутгийн удирдлагуудад тавьж шийдвэрлүүлэн ажиллах юм.

Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газар

“БИЗНEС ЭРХЛЭХ ТААТАЙ ОРЧИН НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ НЬ” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. Тус сургалтад 2018-2019 онд шинээр бизнecийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн аж ахуйн нэгжийн удирдлага, төлөөллүүд, сумдын бизнес эрхлэгчид цахимаар оролцож байна.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version