Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтОрон нутаг
Энэ хичээлийн жилд 638 сурагч ахлах ангиа төгслөө
Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид өнөөдөр эрдмийн баяраа тэмдэглэлээ.
2018-2019 оны хичээлийн жилд нийт 24 сургуулийн 9 дүгээр ангийг 1331, 12 дугаар ангийг 638 сурагч төгсөж боловсролын гэрчилгээ, үнэмлэхээ гардан авлаа. Тухайлбал, 4 дүгээр сургуулийн 9,12 дугаар ангийг 374 сурагч төгсөж байна. Төгсөлтийн баярын үеэр шилдэг сурагч, багшийг аймаг орон нутгаас урамшууллаа. Тус сургууль улсын төрөлжсөн олимпиадын нэгдсэн дүнгээр нийт 30 медаль авч аймагтаа хоёрдугаар байр эзэлж улмаар “Миний Монгол бичиг” аяны хүрээнд “Монгол бичигтэн сургууль”-иар шалгарсан амжилтаар энэ хичээлийн жилийг үдэж байна.