ЕрөнхийлөгчГадаад харилцааВидеоУлс төр

Элчин сайд Лаура Ботта Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Бүгд Найрамдах Итали улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон ирсэн хатагтай Лаура Ботта өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Хатагтай Лаура Боттаг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзаад, хоёр орны харилцааг өргөжүүлэхэд гол түлхэц үзүүлэх хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр ярилцлаа.

Монгол Улс аялал жуулчлалын бүс нутагт байрладаг ч хангалттай жуулчин хүлээн авч чадахгүй байгааг, мөн малын тоо толгой нэмэгдсэн ч боловсруулах үйлдвэрлэл хөгжихгүй байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч тодотгоод эдгээр салбарт амжилттай бодлого, менежмент хэрэгжүүлж буй Итали улстай хамтран ажиллах сонирхолтой буйгаа илэрхийлсэн юм.

Энэ хүрээнд Дархан хотод баригдаж буй Арьс шир боловсруулах үйлдвэр, аялал жуулчлалын бодлого зэрэг тодорхой төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхдээ Итали улсын менежмент, технологийг нутагшуулах асуудлаар талууд дэлгэрэнгүй ярилцлаа.

Мөн уулзалтаар ирэх онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг угтан соёлын болон бусад арга хэмжээг тэмдэглэх асуудлаар санал солилцов. Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Итали улсын Ерөнхийлөгч Сержко Маттареллад чин сэтгэлийн мэндчилгээ уламжилж, хатагтай Лаура Боттад ажлын амжилт хүслээ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version