Визийн хугацаа хэтрүүлсэн Нигериа Улсын тамирчдыг албадан гаргав
Тодотговол, Визийн хугацаагаа хэтрүүлсэн Мошод Афолабиг энэ сарын 11-ний өдөр Монгол Улсаас албадан гаргасан бол Они Степен Олалеканыг энэ сарын 26-нд албадан гаргаж, эх оронд нь буцаахаар боллоо.
Нигериа Улсын хөлбөмбөгийн тамирчид болох Мошод Афолаби, Они Степен Олалекан нар нь Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Элчин сайдын яамнаас авсан 30 хоногтой жуулчин ангиллын визээр 2018 оны 5 дугаар сард орж ирсэн хэдий ч буцах зардлын мөнгөгүй гэсэн шалтгаанаар визийнхээ хугацааг хэтрүүлэн жил гаруй Монгол Улсад амьдарсан байна. Иймд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1.12 буюу түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн үндэслэлийн дагуу иргэн тус бүрт 2 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, Монгол Улсад 3 жилийн хугацаанд дахин оруулахгүй байхаар хугацаа тогтоон албадан гаргасан байна.