Гадаад харилцааХөрөнгө санхүүЭнэ сардЭдийн засаг

Токио хотноо “Цахим зах зээлийн өрсөлдөөний асуудлууд” сургалтад хамрагдав

Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын OECD/KPC Солонгос дахь бодлогын төв, Японы Шударга Худалдааны хороото хамтран зохион байгуулсан ”Цахим зах зээлийн өрсөлдөөний асуудлууд” сэдэвт олон улсын сургалт 2019 оны 10 дугаар сарын 16-18-нд Япон улсын Токио хотод болов.

Сургалтад Солонгос, Япон, АНУ, Австрали, Европын холбоо, Тайланд, Тайвань, Вьетнам, Малайз, Лаос, Мьянмар, Пакистан, Сингапур, Филиппин, Энэтхэг, Монгол зэрэг 16 орны Өрсөлдөөний байгууллагын 30 гаруй төлөөлөгчид оролцсон.

“Цахим зах зээлийн өрсөлдөөний асуудлууд” сэдэвт олон улсын сургалтад оролцогчид Цахим зах зээлийн тойм, Эрэлтэт зах зээлийн гол асуудлыг олж харах, Цахим зах зээлийн загваруудын судалгаа /DPI/, Цахим зах зээлд өрсөлдөөний хуулийг хэрэгжүүлэх нь, Цахим эдийн засаг ба босоо хязгаарлалт, Цахим зах зээлийн асуудлууд ба хууль, эрх зүйн зохицуулалт зэрэг сэдвүүдээр илтгэл мэдээлэл тавьлаа.

Сургалтаар Ази дахь цахим зах зээлийн төлөв байдал, цахим орчны гол гол асуудал, цахим орчин дахь босоо хязгаарлалт, цахим орчны зах зээлийг тодорхойлох, цахим орчны эрх зүйн зохицуулалтуудыг өөрийн орны хуульд хэрхэн тусгах зэрэг асуудлуудыг хэлэлцсэн, улс орнууд өөрсдийн туршлага, мэдлэг, мэдээ, мэдээллийг харилцан солилцсон чухал ач холбогдолтой сургалт боллоо.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version