Энэ сардЭрүүл мэнд

Бүртгэлтэй эмийн 63.4 хувийг жороор олгох эм эзэлж байна

МХЕГ-аас зах зээл дэх эмийн чанар, хэрэглээний аюулгүй байдлыг хангуулах, эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагчдын чадавхи, хандлагыг дээшлүүлэх, хяналт шалгалтыг жигд, тэгш, хүртээмжтэй хийх нөхцөлийг бий болгох зорилгоор энэ сарын 22-24-ны өдрүүдэд эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагчдад сургалт зохион байгууллаа.

Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлтэй 4800 гаруй нэрийн эмний 30% нь үндэсний үйлдвэрийн эм, 70% нь импортын эм бөгөөд 63.4% нь жороор олгох, 35.5% нь жоргүй олгох, 1.1% нь эмнэлгийн нөхцөлд хэрэглэх эм байна.

Иргэдийн дунд эмийн зохистой хэрэглээний ойлголт, хандлага дутмаг, антибиотикийг өөрсдийн дураар эмийн сангаас авч, замбараагүй хэрэглэдэг буруу дадалтай, эмийн жор бичилт хангалтгүй, эмийн сангууд эмийг жоргүй олгодог, жороор эм олголтод тавих хяналт хангалтгүй зэрэг асуудлууд байгаа аж.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version