Нийгэм7 хоног

УБТЗ иргэд, олон нийтэд ажлаа танилцууллаа

Монгол Улсын зам, тээврийн салбарын бодлого, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад үйлчилгээ үзүүлэх, олон нийтийн санал бодлыг сонсох зорилготой “Нээлттэй өдөрлөг” өчигдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо.

Өдөрлөгийн үеэр  Монгол Улсын зам, тээврийн салбарын томоохон байгууллагын нэг “Улаанбаатар төмөр зам” ХНН иргэд олон нийтэд үйл ажиллагаагаа танилцуулж тэдэнд үйлчилж, уулзалт ярилцлага, асуулга судалгаа  зохион байгууллаа.

Энэ жил түүхт 70 жилийн ойгоо тэмдэглэж байгаа “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хамт олон бол манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг юм. Өнөөдөр Монгол Улсын нийт ачаа тээврийн дийлэнх хувийг тээвэрлэдэг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн тээврийн хэмжээ сүүлийн жилүүдэд тасралтгүй өсөн нэмэгдэж, өнгөрсөн жил 25,7 сая тонн ачаа тээвэрлэж түүхэн амжилт тогтоосон бол энэ жил амжилтаа улам ахиулж 27 сая тонн ачаа тээвэрлэх төлөвтэй байна. Мөн Монгол Улсын нутгаар дамжин өнгөрсөн чингэлгийн галт тэрэгний тоо 2016 онд дөнгөж 167 байсан бол 2019 оны 9 дүгээр сарын байдлаар 1000 хүрчээ. Ийнхүү Улаанбаатар төмөр замын тээврийн хэмжээ нэмэгдэхийн сацуу тус нийгэмлэг нь Монгол Улсын томоохон бүтээн байгуулалтад чухал үүрэгтэй оролцож байна. УБТЗ-ын хамт олон Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замыг хугацаанаас нь өмнө барьж дуусгаад одоо Зүүнбаян-Тавантолгойн төмөр замыг барих ажилд оролцож байна.

УБТЗ-ын хамт олны Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ  өндрөөр үнэлж,сүүлийн хоёр жил дараалан Монголын шилдэг 100 аж ахуйн нэгээр шалгаруулсан юм.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version