Засгийн газарНийгэм

Өнөөдөр Барилга, хот байгуулалтын яамны нээлттэй өдөрлөг болно

Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласны дагуу Засгийн газрын үйл ажиллагааг сурталчлан таниулах нээлттэй өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байгаа.  Энэ сарын 16-27-ны өдрүүдэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ерөнхий сайд, Шадар сайдын Ажлын алба болон бүх яам, харьяа агентлаг хуваарийн дагуу ажлаа танилцуулж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх юм.

Өнөөдөр Барилга, хот байгуулалтын яамныхан ажлаа тайлагнах юм. Тус яамны харьяа газар, агентлагууд, төрийн болон ТББ, мэргэжлийн холбоод, барилгын салбарын ААН зэрэг 40 орчим байгууллага оролцож ажлаа тайлагнахын зэрэгцээ иргэдэд төрийн зарим үйлчилгээг газар дээрээс нь хүргэн, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллана.

Үүнд, тусгай зөвшөөрлийн хүсэлт, өргөдөл, гомдол хүлээн авах, газар өмчлөх, эзэмших, ашиглах, газар эзэмших эрхийн барьцаанд бүртгэх, бүртгэлгүй эсэх лавлагаа олгох, үл хөдлөх хөрөнгийн судалгаа, цэвэр, бохир ус, дулааны төлбөр тооцооны бодолт, үнэ тарифын мэдээлэл, зөвлөгөө, гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар мэдээлэх өгнө.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version