Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтОрон нутагУрлаг спорт

Элсэн манхны баяр гурав дахь жилдээ болов

Өмнөговь аймагт уул нурууд, ургамал амьтан, сүрлэг сайхан хайрхад, гоё ганган тогтоцтой байгалийн үзэсгэлэнт газрууд олонтаа билээ. Түүний нэг болох Монголын есөн гайхамшгийн нэг ХОНГОРЫН ГОЛ ЭЛСЭН УУЛ нь 10-195 метр өндөр баруунаас зүүн тийш 185 км үргэлжлэх ба байгалийн өвөрмөц тогтоц бүхий уул ус, зүлэг ширх нь тэгширсэн гайхамшигт газарт ЭЛСЭН МАНХНЫ БАЯР арга хэмжээг эдүгээ 3 дахь жилдээ зохион байгууллаа. Хатан Сэврэйчүүдийн санаачилсан уг баяр нь өнөөдөр Өмнөговь аймгийн хэмжээний төдийгүй өөр аймаг, сумдаас оролцдог болсон Өмнөговьчуудын түүхэн уламжлалт арга хэмжээ болон өргөжин хөгжсөн байна.

Хөдөө аж ахуй үйлдвэржилтийн жил, Соёлыг дэмжих жилийн хүрээнд Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга түүний Тамгын газар, Сэврэй сумын Засаг даргын Тамгын газар, Өмнөговь аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Гайхамшигт говь аялал жуулчлалын холбоо болон бусад байгууллага хамт олон, нийт ард иргэдийн идэвхи оролцоотойгоор “ЭЛСЭН МАНХНЫ БАЯР-2019” цар хүрээ өргөн, тэмцээн уралдааны төрөл олон, өрсөлдөөнтэй сайхан болж өндөрлөлөө.

Хонгорын голын менежментийн төлөвлөгөөг хэлэлцэхийн зэрэгцээ аймгийн аварга шалгаруулах элсний волейбол, элсний оргил булаалдах тэмцээн, говь марафон гүйлтийн тэмцээн, авто болон мото уралдаан, элсний сумо бөхийн барилдаан, элсэн урлалын баримал хийх тэмцээний шилдгүүдийг шалгаруулахын сацуу АЛТАН ЭЛС үдшийн шоуг хийж Өмнөговьчууд нэгэн дээвэр дор соёл урлаг, спортоороо өрсөлдсөн байна.

Жилээс жилд “Элсэн манхны баяр” арга хэмжээг зорих гадаад дотоодын аялагч, жуулчид хөрш зэргэлдээ аймаг, сумдын зочид нэмэгдэж байна.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version