Гадаад харилцааЭдийн засаг

Дэлхийн банкны Дэд ерөнхийлөгч Монголбанкинд зочлов

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан удирдлагууд хамтаар Дэлхийн банкны Дэд Ерөнхийлөгч Жин-Дон Хуа, ОУСК-ийн Дэд Ерөнхийлөгч Нена Стойлкович болон тэднийг дагалдах төлөөлөгчдийн хамт хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Монголбанк болон Дэлхийн банкны хамтын ажиллагаа, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, Нөөцийн удирдлагын “РАМП” хөтөлбөр, Монгол Улс ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн явцын талаар мэдээлэл солилцов. Тус хөтөлбөрийн талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан Монголбанкнаас Засгийн газартай хамтран  ОУВС-аас хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр төсвийн сахилга бат сайжирч, мөнгөний бодлогын үр нөлөө зорилтоо биелүүлж, эдийн засагт сэргэлт бий болсон нааштай үр дүнд хүрч буйг танилцуулаад, хөтөлбөрийг үргэлжлүүлэх шаардлагатай буйг онцолж, энэ талаар болон бусад холбогдох асуудлаар санал солилцлоо.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version