Тайваний төв номын сангаас 136 хүүхдийн ном бэлэглэлээ
Тайваний төв номын сангийн захирал хатагтай Зөн Шусиэн ном хандивлах үйл ажиллагаанд биечлэн ороцсон бөгөөд тэрээр хэлэхдээ, хятад хэл дээр хэвлэгдсэн номуудыг хятад хэл сурч байгаа сурагчид унших боломжтойгоос гадна Тайваний соёл, урлаг, нийгэм, ёс заншил зэрэг олон талаар ойлголт авах боломжтой юм гэлээ.
Тайваниас Монголд суугаа дэд төлөөлөгч Жой Янь хэлэхдээ, орчин үеийн дижитал эрин үед Монгол улс аанай ном унших уламжлалт соёлоо хадгалж, номын санд байнга олон уншигч байх нь харагддаг бөгөөд Тайваниас бэлэглэсэн эдгээр сайн номнуудыг цаашдаа олон уншигч хүүхдүүд уншаасай гэж хүсч байна гэв.