Гэхдээ Ө.Энхтүвшин сайд чуулганы хуралдааны төгсгөлд яагаад сайд нарын картыг сугалж авснаа тайлбарласан юм. Тэрээр “Засгийн газраас өргөн барьсан Замын-Үүдийн чөлөөт бүстэй холбоотой асуудлыг чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулсангүй. 30 шахам жил яваагүй энэ асуудлыг явуулах гээд байгаа юм. Азийн хөгжлийн банк санхүүжилтэд нь зориулж 30 сая ам.доллар өгөх гээд манай энэ шийдвэрийг хүлээгээд байгаа юм. Үүнд ямар нэгэн хувийн сонирхол байхгүй. 30 жил яваагүй юмыг явуулъя л гэж байгаа юм. Яагаад гэвэл, та бүхэн үүнийг шийд гэж л намайг сайд болгосон шүү дээ. Сайд нарын картыг сугалсан нь үүнтэй холбоотой юм шүү. Засгийн газар бэлэн төслөө өргөн мэдүүлчихсэн байхад хэлэлцэхгүй гээд эсэргүүцсэн учраас ийм үйлдэл гаргалаа” гэсэн юм.
Subscribe
0 Comments
Хуучин