Урлаг спортНийслэл

“СПОРТЛОГ УЛААНБААТАР” өдөрлөг боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Цэвэр агаартай-aвтомашингүй өдөр” өдөрлөгийг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулж байгаа билээ. Өнөөдөр жанжин Сүхбаатарын талбайд “Автомашингүй өдөр” өдөрлөг болж байна. Өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр нар оролцлоо.

“Цэвэр агаартай-aвтомашингүй өдөр” өдөрлөгийн үеэр Нийслэлийн Спортын хорооноос 9 дүүргийн Биеийн тамир, спортын хороодтой хамтран Д.Сүхбаатарын талбайн баруун талын авто замын дагуу “Спортлог Улаанбаатар” биеийн  тамир, спортын өдөрлөг зохион байгуулж 732 хүн хамрагдлаа.

Хан-Уул, Сүхбаатар, Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хороод Олс таталтын тэмцээн зохион байгуулж 32 хорооны 488 иргэн, Хан-Уул дүүрэг үндэсний ширээний шагайн наадгайн тэмцээн зохион байгуулж 10 хорооны 30 иргэн, Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хороо буухиа тэмцээн зохион байгуулж 17 цэцэрлэгийн 85 багш, Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хороо дээс тоглох тэмцээн зохион байгуулан эрэгтэй 12, эмэгтэй 14 иргэн, гир өргөлтийн тэмцээн зохион байгуулан 13 иргэн, байрнаас уртад хайралтын тэмцээн зохион байгуулан 10 эрэгтэй хүүхэд, Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хороо 3 х 3 сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулан 8 багийн 24 хүүхэд, Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хороо волейбол, дугуйн спортын үзүүлэх тоглолт зохион байгуулан 40 хүн, Налайх, Багануур, Багахангай дүүргийн Биеийн тамир, спортын хороод бадминтоны тэмцээн зохион байгуулан 16 хүн тус тус оролцлоо.

Мөн Монголын дугуйчдын холбооноос санаачилсан 5000 гаруй дугуйчдын парадад хотын Захирагч С.Амарсайхан оролцлоо.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version