7 хоног

Ихэнх нутгаар бороотой, уулархаг газраар нойтон цас орно

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ:

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар бороо орж сэрүүснэ.

2019 оны есдүгээр сарын 12-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: 

Баруун аймгуудын нутгаар:

Солигдмол үүлтэй. Зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 6-11 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 10-15 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар:

Солигдмол үүлтэй. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар:

Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 10-15 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр сэрүүсч, 13-18 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Отрын нутаг Хэрлэнбаян-Улаан орчмоор:

Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар:

Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө сэрүүсч 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчимд:

Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.

2019 оны есдүгээр сарын 13-наас есдүгээр сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Есдүгээр сарын 13-15-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 14,15-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 градус дулаан байна.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version