Шинэ мэдээ
С.Оюун Ази тивийн Манлайлагчийн шагнал хүртэв
Зориг сангийн тэргүүн С.Оюуны дэлхийн байгаль орчин, тогтвортой хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Чан Лин Тиен-ний нэрэмжит Азийн сангийн Манлайлагчийн шагнал хүртээжээ. Ёслолын ажиллагаа өнөөдөр АНУ-ын Нью-Йорк хотноо болсон юм.
Энэхүү шагнал гардуулах үйл ажиллагаа нь Ази тивийн манлайлагчдыг тодруулах зорилготойгоор зохион байгууллагддаг ба түрүү жил уг шагналыг НҮБ-ийн Ерөнхий Нарийн бичгийн дарга асан Бан Ки Мүүн хүртэж байсан юм.