Нийгэм7 хоногЭрүүл мэндНийслэл

Энэ сарын 14, 15-ны өдрүүдэд “Цэвэр агаартай өдөр” өдөрлөгийг зохион байгуулна

Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод 2019 оны тавдугаар сарын 15-наас түүхий нүүрс оруулахгүй, хэрэглэхгүй байх шийдвэр гаргаж хэрэгжиж эхэлсэн. Энэ дагуу сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, түгээлт, борлуулалт, тээвэрлэлт, нөөцлөлтийн ажил эрчимтэй хийгдэж байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан энэ сарын 14, 15-ны өдрүүдэд “Цэвэр агаартай өдөр” өдөрлөгийг зохион байгуулна. Уг өдөрлөгөөр гэрийн дулаалга, зуухны халаалт болон сайжруулсан шахмал түлшний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэнэ. Мөн иргэдийн дунд уралдаан тэмцээн зохион байгуулахаас гадна эрүүл мэндийн үзлэгт хамрагдах боломжтой аж.

Агаар орчны бохирдлын эсрэг их хотын иргэн бүр хүчээ нэгтгэхийг уриалж байна. Цэвэр агаартай хотын төлөө хүн бүхэн нэг алхам хийцгээе.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version