НийгэмУрлаг спорт

Чөлөөт бөхийн тамирчин М.Пүрэвтунгалаг ДАШТ-д оролцох эрхээ хасуулсан гэх мэдээлэл хийлээ

Энэ жил чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний 53 кг-ын жинд түрүүлсэн залуу бөх М.Пүрэвтунгалаг эцэг, эхийн хамт өнөөдөр хэвлэлд хандаж, МЧБХ, шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Б.Баттулга нар өөрийг нь ДАШТ-д оролцох бүрэлдэхүүнээс шударга бусаар хасаж эрхийг нь хохироож байгаа талаар мэдээлэл хийлээ.

Энэ хэвлэлийн хурлын үеэр М.Пүрэвтунгалагийн аав “Хэрвээ охиныг минь ДАШТ-д оролцуулахгүй бол би амиа хорлоно” хэмээн хурц мэдэгдэл хийсэн нь олны анхаарлыг татаад байна.

ДАШТ тулчихсан энэ үед дэлхийн бөхийн нэгдсэн холбоо ДАШТ-д оролцох улсуудын мэдүүлгийг авч дууссан гэдгээ тав хоногийн өмнө зарласан. Монголын багийн мэдүүлэгт 53 кг-ын жинд МУГТ Э.Сумьяагийн нэр байгаа аж.

 

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version