Нийгэм7 хоногУрлаг спорт

Хүрээ цам Даншиг-2019 наадамд Улсын начин Ч.Хөхчирэнгэр түрүүллээ

Шашин соёлын “Хүрээ цам Даншиг-2019”  наадам өчигдөр буюу  энэ сарын 08-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд уламжлал ёсоор тав дахь жилдээ болж өндөрлөв.

Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 383 жилийн ойг тохиолдуулан Монголын бурхан шашны сүм хийдүүд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулсан тус даншиг наадмын үндэсний бөхийн барилдаанд 256 бөх хүч чадлаа сорьсноос Монгол Улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр түрүүлсэн бол Улсын харцага Н.Золбоо үзүүрлэж, Их шөвөгт аймгийн арслан Ш.Пүрэвгарьд, аймгийн харцага Г.Гантулга нар шалгарав.

Даншиг наадамд түрүүлсэн улсын начин Ч.Хөхчирэнгэр даншгийн арслан, улсын харцага Н.Золбоо даншгийн заан, Ш.Пүрэвгарьд даншгийн начин, Г.Гантулга даншгийн өсөх идэр начин цол хүртлээ.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version