Уул уурхайНийгэмХууль эрх зүй

ЖДҮ, Салхитын мөнгөний ордтой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ

Нийслэлийн прокурорын газраас өнөөдөр ЖДҮ, Салхитын мөнгөний орд, 60 тэрбумын гэх мэт хэргүүдтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр тус газрын Хяналтын прокурор Д.Эрдэнэсувд “Авлига, албан тушаалын гэмт хэргийн тухайд нууц, далд аргаар үйлдэгддэг. Гэмт хэргийг илрүүлэх болоод нуугдмал хэргийг илрүүлэхэд хүн хүч, цаг хугацаа маш их шаарддаг. Прокурорын байгууллагын хувьд хуульд заасан чиг үүргийн дагуу ажиллаж байна. Сүүлийн үед олны анхаарлыг татаж байгаа хэргүүдийг шалгаж дууслаа. Тухайлбал, 60 тэрбумын гэх тодотголтой хэрэг байна. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авахын тулд хуйвалдаан зохион байгуулсан гэх хэрэгт прокурорын зүгээс яллах дүгнэлт үйлдэн, гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд харьяаллын дагуу шилжүүлээд байна.

Мөн Төрийн банкны болон Барилга хот байгуулалтын яамны удирдах албан тушаалтнууд албан үүрэг, эрх мэдлээ урвуулан ашиглаж, хууль бусаар 20 тэрбумын зээл олгосон. 14,9 тэрбум төгрөгийн худалдан авах ажиллагааг хууль тогтоомж зөрчин гүйцэтгэсэн эсэх асуудлуудыг шалгаж, шүүхэд шилжүүлсэн байгаа.

Үүнээс гадна Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сантай холбоотой хэрэг байгаа. Энэ хэрэгт мөн эрх мэдлээ урвуулан ашиглаж, хахууль өгсөн авсан гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн харьяаллын дагуу шилжүүлсэн. Мөн Олон улсын ачаа тээврийн  С зөвшөөрлийг хууль бусаар олгосон хэргийг мөн яллах дүгнэлт үйлдүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэг дээр шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэлтсийн дарга нь албан тушаалын байдлаа хэрэгжүүлэхгүйн тулд бусдаас авлига авсан гэсэн хэргийг эцэслэн шийдвэрлэж дуусаад шүүхэд шилжүүлээд байна.

Үндсэн албан тушаалтнуудтай холбоотой хэргүүдийг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Энэ хэргийг хууль заасан хугацаанд түргэн шуурхай шийдвэрлэх тал дээр Прокурорын байгууллагаас анхаарч анхаарч ажиллаж байна” гэсэн юм.

\

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version