

УИХ-ын гишүүдийг “давхар дээл”-гүй байх асуудлыг өнгөрсөн хоёр гурван жилийн хугацаанд ард иргэдээс хамгийн их хөндөж байсан. Үүнтэй холбоотойгоор гишүүд ч “давхар дээл”-ийг тайлахыг дэмжиж байсан. Гэтэл ямар шалтгаанаар хэлэлцэх асуудал УИХ-ын хуралдаанаар унаж байгаа нь гайхашрал төрүүлж байна гэдгийг УИХ-ын дарга онцолсон юм.